Худалдааны төвд шөнөөр нэвтэрч, 250 гаруй гар утас хулгайлсан 17-21 насны 3 этгээдийг баривчилсан байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвд 2022 оны гуравдугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж “Олон тооны гар утас алдагдсан” дуудлага, мэдээлэл хүлээн авч Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын болон Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтран эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулжээ.
Дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 17 настай, эрэгтэй “Ц”, 17 настай, эрэгтэй “А”, 21 настай, эрэгтэй “Ө” нарыг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж, алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах шалгах ажиллагаа явуулж байна.