ВИДЕО: Приусын жолооч цагаан шугам даваагүй, Экскаватор хязгаарласан цагт яваагүй бол гурван эмэгтэй эрүүл, сурагч хүү амьд байх байв

ВИДЕО: Приусын жолооч цагаан шугам даваагүй, Экскаватор хязгаарласан цагт яваагүй бол гурван эмэгтэй эрүүл, сурагч хүү амьд байх байв

Зам тээврийн ослын дийлэнх хувь нь замын хөдөлгөөний дүрмийг жолооч нар мөрддөггүйн улмаас гарч байна гэдэг. Учир нь замын хөдөлгөөний дүрэм бол “хүний цусаар бичигдэг” гэдэг тул бодит явдлаас огт зөрдөггүй гэж ярьдаг.  

ВИДЕО:

Тухайлбал, өнгөрөгч Даваа гарагийн орой UB март дэлгүүрийн урд замд “Приус” маркийн автомашины жолооч үргэлжилсэн цагаан шугам давж эргэснээс чигээрээ явсан “Мерседес бенз” маркийн машинтай мөргөлдөж автозамын хажууд зогсож байсан 3 иргэнийг дайрсан харамсалтай хэрэг гарсан. Мөн Пүрэв гарагт хичээлдээ явж байсан бага насны хүүхэд Амгалангийн автобусны буудлын урд зам дээр уул уурхайн хүн техник экскаваторт дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хамгийн ноцтой нь экскаваторын хөдөлгөөнд оролцох зам, явах цагийг хязгаарласан байдаг ч, тус хэрэгсэл “Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж” хөдөлгөөнд оролцож явсан байж магадгүй байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Долдугаар ангийн сурагч автобуснаас бууж яваад автобус хөдлөхтэй зэрэгцэн автобусны урдуур гүйсэн гэтэл цаанаас нь “экскаватор” гарч ирэн осол болсон. Тухай үед хүүхэд хоёулаа явж байсан” гэх мэдээллийг өгсөн юм. Харин UB март дэлгүүрийн урд зам дээр гарсан осолд өртсөн эмэгтэйчүүдийн биеийн байдал өдийг хүртэл хүнд байгаа. Магадгүй Приус маркийн авто машин цагаан шугам давж эргээгүй бол, экскаватор хязгаарласан зам, цагт хөдөлгөөнд оролцоогүй байсан бол, гурван эмэгтэй өнөөдөр эрүүл саруул, 7 дугаар ангийн сурагч хүүгийн ээлжийн амралт өнөөдөр эхлэх байлаа. Иймд жолооч, зорчигч та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлахыг анхааруулах үүднээс isee.mn сайт энэхүү мэдээллийг бэлтгэлээ.