Э.Бат-Үүл Давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцохоор болж, түүнийг хорих ангиас авчрахаар боллоо

Э.Бат-Үүл Давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцохоор болж, түүнийг хорих ангиас авчрахаар боллоо

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болохоор товлогдсон билээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан тус шүүх хурал хуралдааныг түр хойшлуулсан байна. Тодруулбал, Э.Бат-Үүлийн өмгөөлөгч түүнийг биечлэн оролцуулах хүсэлт тавьсны дагуу шүүх хүсэлтийг хүлээн авч, хэргийн оролцогчийг иртэл шүүх хуралдааныг түр хойшлуулсан байна.