Хилийн цэргийн тусгай ангийн алба хаагч амиа хорлосон хэрэг гарчээ

Хилийн цэргийн тусгай ангийн алба хаагч амиа хорлосон хэрэг гарчээ

Сэлэнгэ аймаг дахь хилийн цэргийн 0101 дүгээр тусгай ангийн алба хаагч, ахлагч цолтой залуу амиа егүүтгэсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, саяхан хил хамгаалах байгууллагынхан анги салбарынхнаа нийслэлд цуглуулан спортын өдөрлөг, тэмцээн зохион байгуулж байхтай зэрэгцэж тус хэрэг гарсан бөгөөд одоогоор цагдаагийн байгууллагаас чухам юуны улмаас амиа хорлосон талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Хэвлэлээр мэдээлж буйгаар, "Тус алба хаагч дээрх ангид томилогдоод төдийлөн удаагүй, Алтанбулагийн чөлөөт бүсэд үүрэг гүйцэтгэж байсан нэгэн" гэв.