Өнгөрсөн долоо хоногт гарсан галт тэрэгний халдлагын үеэр 168 хүн ор сураггүй алга болжээ

Өнгөрсөн долоо хоногт гарсан галт тэрэгний халдлагын үеэр 168 хүн ор сураггүй алга болжээ

Нигерт өнгөрсөн долоо хоногт хөл хөдөлгөөн ихтэй галт тэргэнд гарсан халдлагын дараа 168 хүн ор сураггүй алга болсон гэж тус улсын төмөр замын компани мэдэгджээ.

Тодруулбал, Өнгөрсөн даваа гарагт Нигерийн нийслэл Абужа болон хойд хэсгийн Кадуна хотыг холбосон төмөр замын хэсгийг зэвсэгт этгээдүүд дэлбэлсэн бөгөөд найман зорчигч амиа алджээ. Тус галт тэргэнд сүүлийн байдлаар 362 зорчигч бүртгүүлж суусан ч ор сураггүй алга болсон 168 иргэн бүгд зорчигч байсан эсэх талаар холбогдох албанаас албаны ёсны мэдээлэл өгөөгүй байна.

Абужа, Кадуна хоёрын хооронд зам дагуу хүн хулгайлах явдал дэндүү түгээмэл тул галт тэрэгний үйлчилгээ нь аюулгүй, боломжийн цорын ганц сонголт байсан. Гэвч гал тэргэнд ийнхүү халдлага гарсан нь Нигерчүүд эцэст нь хаана ч аюулгүй байдаггүй гэдэгт итгэлтэй байгаа талаар мэдээлж байгаа аж.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө