ФОТО: Австрали улс Украин руу цэрэг тээвэрлэх зориулалттай 20 хуягт автомашин илгээжээ

ФОТО: Австрали улс Украин руу цэрэг тээвэрлэх зориулалттай 20 хуягт автомашин илгээжээ

Австралийн Ерөнхий сайд С.Моррисон өнөөдөр /2022.04.08/ хэлэхдээ, “Австрали улс өөрийн үйлдвэрлэсэн 20 хуягт тээвэрлэгч “Бушмастер”-ыг Украин руу илгээж байна" гэж мэдэгдлээ. Францын Thales компанийн Австрали дахь салбар компанийн үйлдвэрлэсэн тус автомашинуудыг ногоон өнгөөр будаж, Украины далбаа болон “Украинтай хамт" гэсэн бичээсийг наажээ.  

Сонирхуулахад, Украины Ерөнхийлөгч В.Зеленский гуравдугаар сарын 31 /2022.03.31/-нд Австралийн парламентад үг хэлэхдээ тус автомашинуудыг тусгайлан хүссэн байдаг. Мөн тус Бушмастер хуягт тээвэрлэгч нь цэргүүдийг тулааны талбарт аюулгүй шилжүүлэх зорилгоор бүтээсэн" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Украин руу хүргэх хуягт автомашиныг ачиж байна (Australian Department of Defense)




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө