АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нарын харилцаа муудсаны дараа Вашингтон Киевт тагнуулын мэдээлэл олгодог байснаа зогсоосон юм. Тэгвэл АНУ-аас тагнуулын мэдээлэл дахин нийлүүлж эхэлсэн гэж Зеленский “NBC News” агентлагтай ярилцахдаа хэлжээ.
ОХУ-аас харваж буй өндөр хурдтай баллистик пуужингуудыг илрүүлэхийн тулд АНУ-ын тагнуулын мэдээлэл дээр Украины зэвсэгт хүчин тулгуурладаг юм. Энэ талаар Зеленский “NBC News” телевизийн “Meet the Press” нэвтрүүлэгт оролцохдоо “Тагнуулын мэдээлэл дахин нийлүүлж эхэлсэнд бид маш их талархаж байна. Одоо бүх зүйл хэвийн ажиллаж байгаа” гэжээ. Гэхдээ тэрбээр АНУ ОХУ-д тавьсан хоригоо хэрэгжиж эхлэхээс нь өмнө цуцалсан явдал болон дизель түлш худалдан авах болсныг шүүмжилсэн байна. Тэр “АНУ ОХУ-ын талд орж, энэ хоёр улс нэгдэх юм бол мэдээж бид ялж чадахгүй, цаашид тэсэж үлдэх боломжгүй. Бид Трампт итгэхийг хүсэж байна. Тэр шийдвэрээ өөрчилнө гэж найдаж байгаа. Энэ бүх алхам нь алдаа, бидэнд эсвэл АНУ-д тус болохгүй гэж би бодож байна” гэжээ.