“Dream Entertainment”-ийн дөрөв дэх аймшгийн кино болох “Нэхэл” кино энэ сарын 29-нөөс бүх кино театруудаар нээлтээ хийхээр болжээ.
ВИДЕО:
Тус кинонд СТА Ч.Булган, Б.Баянмөнх нар гол дүрд тоглож, МУГЖ Д.Бямбацогт, СТА Б.Эрдэнэчимэг, СТА Ц.Лхагвадулам, Б.Ану-Үжин нар оролцон тоглосон байна. “Dream Entertainment” өмнө нь “Сэвлэг”, “Үхлийн тойрог”, Үхлийн тойрог 2” гэх аймшгийн уран бүтээлүүдийг үзэгчдэд хүргэж, айдаст автуулж байсан билээ. Тэгвэл тэдний энэ удаагийн хийсэн уран бүтээлд олон жил хүүхэдтэй болохыг мөрөөдсөн гэр бүл асрамжийн газраас хүүхэд өргөж авснаар тэдний амьдрал аймшигт үйл явдлуудаар дүүрч эхэлнэ. Учир битүүлэг аюул занал улам бүр ойртсоор, эцэст нь өөрсдөө үхэл, амьдралын зааг дээр ирэхийг харуулах аж.