НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Оросыг түдгэлзүүлэх санал хураалтад Монгол санал өгөхөөс татгалзжээ

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Оросыг түдгэлзүүлэх санал хураалтад Монгол санал өгөхөөс татгалзжээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей өчигдөр /2022.04.07/ хуралдаж, “Орос улсыг тус байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн” шийдвэрийг гаргасан.  Тухайлбал, үүнийг НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд үүнийг “чухал бөгөөд түүхэн мөч” гэж нэрлээд байна.  

Тэрээр, “ОХУ хүний ​​эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа тул НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлийг түдгэлзүүлэхээр Дэлхийн ихэнх улс орнууд санал өгсөн" гэжээ. Харин ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлийг түдгэлзүүлэх санал хураалтад 93 улс дэмжиж, 24 орон эсэргүүцэж, 58 улс тус саналаас түдгэлзсэн байна. Энэхүү 58 оронд Монгол Улс багтжээ. 

Эх сурвалж: CNN