ВИДЕО: Бамбаруушнуудыг Их тайгад тавих зардлыг Австралийн "Амьтан хамгаалах сан"-гаас ДААХААР болжээ

ВИДЕО: Бамбаруушнуудыг Их тайгад тавих зардлыг Австралийн "Амьтан хамгаалах сан"-гаас ДААХААР болжээ

Улаан тайгын хамгаалалтын захиргааны дарга, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх эхээсээ өнчирч хоцорсон гурван бамбаруушийг тэжээж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

ВИДЕО:

Байгаль хамгаалагчид Гэмшил, Номхон бор, Догшин хар гэх гурван бамбаруушийг их тайгад нь буцаан тавьж, үржүүлэх зорилгоор хүнд дасгахгүйн тулд хиймэл үүрэнд тэжээж буй. Харин гурван бамбаруушийг ирэх тавдугаар сарын 20-оор байгаль эхэд нь тавихаар төлөвлөж байгаа. Харин хөрөнгө санхүүгийн асуудал хүнд байгаа гэдгээ байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх өмнө нь манай сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр мэдээлж байсан юм. Түүний ярилцлагыг ЭНД дарж уншина уу. 

Тэгвэл гурван бамбаруушийг Их тайгад нь нисдэг тэргээр тавих зардлыг Австралийн Амьтан хамгаалах сангаас гаргахаар болсон байна.

Энэ талаар бамбаруушнуудыг "ЭЭЖ" байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхээс тодрууллаа. Тэрбээр "Гурван бамбарууш маань сайн байгаа. Анх ирсэн үеэсээ нэлээд том болж, тамир тэнхээ сууж, биеэ даагаад амьдрах чадвартай болсон. Тиймээс байгаль дэлхийд нь тавихаар төлөвлөж байна. Ирэх сарын 20-өөр нисдэг тэргээр Их тайгад тавина. Харин нисдэг тэрэгний зардал мөнгийг Австралийн "Амьтан хамгаалах сан"-гаас гаргана гэдгээ бидэнд мэдэгдсэн. Харин бидний хувьд нисдэг тэргээ л олох шаардлага байгаа. Ямартай ч гурван бамбаруушийг маань байгаль эхэд нь тэр дундаа Их тайгад тавих зардал мөнгийг шийдэж өгөхөөр болсон Австралийн "Амьтан хамгаалах сан"-д баярласан талархсанаа илэрхийлмээр байна" гэлээ.