МИК-ийн ТУЗ-ийн даргаар Ч.Хашчулууныг томилжээ

МИК-ийн ТУЗ-ийн даргаар Ч.Хашчулууныг томилжээ

Монголын ипотекийн корпораци /МИК/-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл хуралдаж даргаа өөрчилжээ. Тодруулбал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан М.Мөнхбаатарын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, түүний оронд эдийн засагч Ч.Хашчулууныг томилсон байна.

Эдийн засагч Ч.Хашчулууны хувьд:

  • Москвагийн Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн факультетыг 1989 онд,  МУИС-ийн Эдийн Засгийн Сургуульд эдийн засгийн онолын багшаар ажилласан. 
  • 1992-1994 онд Токиогийн Гадаад Судлалын Их Сургуульд аспирантурт судлаач оюутнаар 2 жил мэргэжил дээшлүүлсэн, 
  • 1994-1996 Япон Улсын Йокохама хотын Их Сургуульд “Хөгжиж буй орон дах инфляци ба валютын ханшийн макро эдийн засгийн загвар” сэдвээр магистрийн зэргийг хамгаалж, 
  • 1996 оноос Токиогийн Кейо Их Сургуульд эдийн засгийн онолын чиглэлээр докторантурт суралцаж,
  • 2003 онд “Жижиг нээлттэй эдийн засаг дах гадаад худалдааны либералчлал ба аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт” сэдвээр докторын зэргийг хамгаалж, 
  • 2004-2009 оноос МУИС-ийн ЭЗС-ийн захирлаар ажиллаж байжээ.
  • 2007 онд Эйзенхауэр сангийн шугамаар АНУ-д уригдаж судалгаа, Эдийн засгийн бодлого боловсруулалтын чиглэлээр
  • 2005-2007 онд Монгол Улсын мянганы сорилтын сангийн удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2006-2007 онд Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын ажлын бүлэгт,
  • 2007-2008 оноос хойш Ерөнхий сайдын дэргэдэх Хөгжлийн бодлогын зөвлөл, Еренхийлөгчийн дэргэдэх эдийн засагч нарын зөвлөлийн гишүүн, 
  • 2009-2012 оноос Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга,
  • 2010-2011 онуудад Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийн анхны төслийг боловсруулах, Концессийн, Инноваций хууль, Хөгжлийн банкны хууль, Төсвийн хуулийн зарим хэсгийг боловсруулж батлуулах ажлыг удирдаж байсан туршлагатай.