Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо.

Өнөөдөр 14:00 цагт эхэлсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн томилгоог хэлэлцэж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Улмаар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохыг УИХ дэмжиж, тэрбээр Засгийн газрын гишүүний тангараг өргөлөө. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотойгоор Г.Тэмүүлэнг тус албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн байдаг. Г.Тэмүүлэн 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон бөгөөд энэ хугацаанд Төсвийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм.