“Зориулалтын байргүйгээс болж циркийн олон үзүүлбэр устаж үгүй болох аюул нүүрлэж байна” гэв

“Зориулалтын байргүйгээс болж циркийн олон үзүүлбэр устаж үгүй болох аюул нүүрлэж байна” гэв

Өнөөдөр /2022.04.20/ “Монголын циркчдийн хоёрдугаар чуулга уулзалт”-ын талаар Монголын мэргэжлийн циркчдийн холбооноос мэдээлэл өглөө.

Энэ талаар Монголын циркчдийн хоёрдугаар чуулга уулзалтын зохион байгуулах комиссын гишүүд, “Одоогоос найман жилийн өмнө бид циркчдийн анхны чуулга уулзалтыг зохион байгуулж байсан. Тэр үед улсын циркийн талаар асуудал хөндөгдөж байсан. Тухайн үед нэгдсэн удирдлага гэж огт байгаагүй. Хэрэв байсан бол өөр түвшинд энэ асуудал яригдах байсан байх. Энэ улсад цирк хэрэгтэй юу хэрэггүй юу гэх талаар хоёрдугаар чуулганаар яригдана. Тус чуулганд манай салбарын 30 орчим байгууллага, төлөөлөгчид оролцох бөгөөд АСА циркийн удирдлага ирж тайлбар хийнэ. Жил бүр чуулга уулзалтаа хийж, ард түмэндээ тайлагнана гэсэн төлөвлөгөө байна. Одоо бол циркчдийн нөхцөл байдал маш хүнд байгааг та бүхэн мэднэ. Нэгдсэн төв зориулалтын байргүйгээс болж циркийн олон үзүүлбэр устаж үгүй болох аюул нүүрлээд байна. Цаашид яах вэ гэсэн асуудлаа шийдэх хэрэгтэй” гэв.