Иргэн Г.Хажидмаа: "Цалинтай ээж" гэж нэрлэж байгаа юм бол гадуур ажил хийж олсонтой адилхан мөнгө олго

Иргэн Г.Хажидмаа: "Цалинтай ээж" гэж нэрлэж байгаа юм бол гадуур ажил хийж олсонтой адилхан мөнгө олго

Өнөөдөр иргэн Г.Хажидмаа Төрийн ордны баруун хаалган дээр Цалинтай ээж хөтөлбөр болон одонгийн мөнгийг нэмэх шаардлага УИХ, Засгийн газарт хүргүүлэх тухай мэдээлэл хийлээ.

Иргэн Г.Хажидмаа: “Цалинтай ээжийн 50 мянга, Одонтой ээжийн 100 мянга, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 280 мянга, болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчид олгодог 84 мянган төгрөг эдгээр хүмүүсийн амьдралд хүрэлцэхгүй байна. 205 орчим мянган цалинтай ээж, 220 орчим мянган одонтой ээж, 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд улсаас тэтгэмж авч байна. Энэ хүмүүстээ “Яг одоо их хурлын гишүүдийн яриад байгаа унааны зардал буюу 500 мянган өг.

“Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөг авч байгаа ээжүүдийн мөнгийг цалин гэж нэрлэдэг. Тиймээс гэрээсээ гарч гараад ажил хийдэгтэй дүйцэхүйц цалин олго"

Нэг үеэ бодвол Засгийн газар иргэндээ хариу өгдөг болсон байна. Тэтгэвэр тэтгэмж нэмээч гэж хоёр жил би ярьсан. Тухайн үед надад тэтгэвэр тэтгэмж нэмсэн гэдэг хариу ирүүлсэн.

Зорилтот бүлгийн зайлшгүй төрөөс халамж авах ёстой иргэдэд өгдөг мөнгө тэтгэмжээ нэмэх хэрэгтэй байна. Улсын төсвөөс 12 их наяд төгрөг шамшигдуулсан Төрийн түшээдээс энэ мөнгөө буцааж аваад зорилтот бүлгийн иргэдээ дэмжихийг Монгол Улсын Засгийн Газраас шаардаж байна гэлээ.




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө