УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Энэ удаагийн төсвийн тодотголтой хамт Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл өргөн барьж байна. Тодруулбал, 91 төслийг зогсоож, 518 тэрбум төгрөгийг хэмнэх юм.
Төрийн хэмнэлтээс үүссэн зардлыг нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувийг сар бүр буцаан олгох, хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжийг үргэлжлүүлэх олгох, хүнсний нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, дөрвөн улирлын хүлэмж, зоорь, агуулах барихад зориулж нэг их наяд төгрөгийн зээлийг гурван хувийн хүүтэй олгох зэрэг зарцуулна.
Төрөөс үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгож, улмаар тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаан буудайн нөөцийг худалдаж авна. Ингэснээр дэлхий дахинд үүсээд буй улаан буудайн хомсдлоос урьдчилан сэргийлж, энэ хаврын тариалалтад онцгой анхаарах боломж бүрдэнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.