Нефтийн үнэ 57 ам.доллароос доошилж буурчээ

Нефтийн үнэ 57 ам.доллароос доошилж буурчээ

Лондоны “ICE” биржийн пүрэв гарагийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн 12 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.42 хувиар буурч, нэг торх нь 56.87 ам.доллар болжээ.

Энэ төрлийн нефтийн үнэ хамгийн сүүлд наймдугаар сарын 8-нд 57 ам.доллароос доошилж буурч байв.

АНУ-ын нефтийн нөөц 3.1 сая торхоор нэмэгдсэн тухай тус улсын Эрчим хүчний яам нефтийн үнэ ийнхүү буурахаас өмнө мэдэгдсэн байна. Харин “Bloomberg” агентлагийн судалгаанд оролцсон шинжээчид 2 сая торхоор нэмэгдэнэ гэж урьдчилан таамаглаж байжээ.