БОАЖЯ-аас иргэдэд зориулан амарч зугаалах, чөлөөт цагаа гэр бүлтэйгээ өнгөрөөх газрын судалгааг хийж дуусгажээ. Ингээд Богдхан уулын дархан цаазат газарт нийт 4 байрлалд 11 га газрыг төлөвлөсөн байна.
Үүнд:
- Зайсангийн аманд - 1,8 га
- Богинын аманд - 5,1 га
- Хүүшийн аманд - 2,2 га
- Нүхтийн аманд - 1,9 га газрыг төлөвлөсөн байна.
Тус газарт БОАЖЯ хувийн хэвшил, олон улсын байгуулллага, дүүрэгтэй хамтран санхүүжилт олохоор ажиллаж эхэлжээ. Газрыг БОАЖЯ нэр дээрээ байлгах бөгөөд зөвхөн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, амралт чөлөөт цагийн бүсийг байгуулна гэж мэдээллээ.