Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй гэр бүлийн гурван хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй гэр бүлийн гурван хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан гурван хүн дөрөвдүгээр сарын 9 өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй байна.

Улмаар эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, ар гэрийнхэн иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг хоёр бүлэгт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:10 цагт түр зогсоож өнөөдөр 08:00 цагт дахин эхлүүлсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ