Барьцаанд байгаа байр авахаар бол Хөгжлийн банкны дансанд шилжүүлгээ хийнэ

Барьцаанд байгаа байр авахаар бол Хөгжлийн банкны дансанд шилжүүлгээ хийнэ

Монгол Улсын Хөгжлийн банк нь иргэдийг орон сууцжуулах зориулалтаар санхүүжүүлсэн дараах төслүүд нь зээлийн эргэн төлөлтийн зөрчилтэй, Төв банк (Монголбанк)-аас манай банканд хийсэн шалгалтаар чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тул орон сууц худалдан авахаар сонирхож буй иргэдэд зориулж Монгол Улсын Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцны төслийн мэдээллийг хүргэж байна. Үүнд:

Хөгжлийн банкнаас тус зээлдэгч нартаа зээлийн эргэн төлөлтөө хийх, зөрчлөө арилгах, мөн худалдан авагч, иргэдийг хохироохгүй байх талаар зөвлөмж, анхааруулгыг өгч хамтран ажиллаж байна.

Иймд, Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа эдгээр орон сууцнаас иргэд худалдан авалт хийхдээ төлбөрийг Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны 100900097002 тоот төгрөгийн дансанд төлөхийг зөвлөе. Худалдан авалтын төлбөр бүрэн төлөгдсөнөөр Хөгжлийн банкны барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх боломжтой болохыг мэдэгдэж байна.