Цахим сүлжээгээр “Монголын залуучуудын холбоо” /МЗХ/ гэх төрийн бус байгууллагын барилгыг “хүүхдийн эмнэлэг болгох” хэрэгтэй гэсэн саналыг хөндсөөр байгаа.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын Залуучуудын Холбооны байр буюу олон нийтийн өмчийг хууль бусаар завшсан байж болзошгүй асуудлыг шалгуулж, дүгнэлт гаргуулахаар Авлигатай Тэмцэх Газарт ханджээ.