“И-Монгол” академи болон Нийслэлийн газрын албаны алба хаагчид өнөөдөр /2022.04.24/ 10.00–17.00 цагийн хооронд Нарантуул олон улсын худалдааны төвд ажиллаж, иргэд олон нийтэд “e-Mongolia” -с газартай холбоотой үйлчилгээнүүдийг хэрхэн цахимаар авах талаар заавар, зөвлөгөө, мэдээлэл өгнө.
