БАРИМТ: Гашуунсухайтад НАРИЙН ЦАРИГТАЙ төмөр зам барина гэх УИХ-ын тогтоолыг Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Цэц нууцаар хүчингүй болгожээ

БАРИМТ: Гашуунсухайтад НАРИЙН ЦАРИГТАЙ төмөр зам барина гэх УИХ-ын тогтоолыг Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Цэц нууцаар хүчингүй болгожээ

Төмөр замын нарийн царигийг олон улсын стандарт гэж үздэг. Иймд манай урд хөрш Хятад улс нарийн царигийн төмөр замын стандарттай. Харин манай хойд хөрш Орос улс бүдүүн царигийг стандарттай. Тэгвэл Оросын Нижеленинское-Тунжиан боомт хотодОрос-Хятадыг холбосон нарийн царигтай төмөр зам өнгөрөгч Лхагва гараг /2022.04.27/-т ашиглалтад оруулжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Монгол улсын хөгжлийг удаашруулж, гаднын аль нэг улсын нөлөөгөөр ажиллаж байж магадгүй гэж хардах иргэд олон бий.  Тодруулбал, тэрээр 2014 онд “100 чухал сэдэв” гэх нэвтрүүлэгт оролцож, тус нэвтрүүлэг нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар баривал тус замаар Хятадын танк орж ирнэ, Монголын баялаг урагшаа урсана гэсэн санааг илэрхийлж, зарим хүмүүст зэмлүүлж байв. 100 чухал сэдэв-Шинэ төмөр зам нэвтрүүлгийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Харин өдгөө “Төмөр замаар танк орж ирнэ” гэж айж суусаар байтал хөгжлөөс хол хоцорлоо гэх иргэд олон байна. Учир нь БНХАУ-д нүүрс түүхэнд байгаагүй өндөр үнээр борлуулагдаж байгаа энэ үед манай улс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад ороогүйн улмаас нүүрсээ өндөр үнээр хангалттай хэмжээнд борлуулж чадахгүй байгаа билээ.

-Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН ДАРУЙДАА БҮДҮҮН ЦАРИГТАЙ ТӨМӨР ЗАМЫН АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЭВ-

Тэгвэл Х.Баттулга “Монгол ялна” уриагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд очсон даруйдаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 400 гаруй км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 200 гаруй км төмөр замыг бүдүүн царигаар барьж эхлүүлсэн. Харин энэ бүх төмөр замын санхүүжилт Тавантолгой ордны нүүрсний орлогоор бүрдэж байж болзошгүй байдаг.

Тодруулбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд Зэвсэгт хүчний анги, салбар, мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж, иргэн бүрийн 1072 хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжилтээр барьж эхэлсэн.

Харин 2015 оноос хойш бүтээн байгуулалтын ажил нь таг зогсоод байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг “Бодь Интернэшнл” ХХК үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн. Тус төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийн санхүүжилтийг нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр болсон гэх мэдээлэл бий. Иймд “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Бодь Интернэшнл” ХХК 2019 оны сүүлээр нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан байж болзошгүй байдаг.

-ТӨМӨР ЗАМЫН ХОС ЦАРИГТАЙ БАЙХ БОДЛОГЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ НУУЦААР ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦЭЖ ӨӨРЧЛӨВ-

Тэгвэл 2020 оны  тавдугаар сарын 13-нд Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаар “Тавантолгой-Гашуунсухайт зэрэг төмөр замын царигийн асуудлыг “Нууцын зэрэглэл” бүхий асуудал яригдана гэх шалтгаанаар хаалттай хэлэлцсэн байна. Иймд иргэд болоод хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ тухай мэдээгүй өнгөрсөн юм.

Уг хаалттай хэлэлцсэн асуудал нь УИХ-аар 2014 онд баталсан 64 дүгээр тогтоол буюу “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол юм. Тодруулбал,  тус тогтоолд, “Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм /нарийн/ царигтай, Арцсуурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн шинэ шугамыг 1520 мм /бүдүүн/-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт даалгасугай” гэсэн байжээ.

УИХ-ын 64 дүгээр тогтоолыг 2020 оны тавдугаар сарын 15-нд хүчингүй болгожээ

Гэтэл дээрх тогтоол нь “Үндсэн хуулийн 1.2”-г зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц 04 тоот дугаартай дүгнэлт гаргажээ. Улмаар уг дүгнэлтийг гарсан даруйд нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн хүлээн авч, дараа нь УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар дээрх тогтоол хүчингүй болсон байгаа юм.  Иймд төмөр замын хос царигтай байх бодлого өөрчлөгдөж, Тавантолгойн нүүрс “шороо боллоо” гэсэн байр суурийг олон иргэд илэрхийлж эхлээд байна. Магадгүй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын царгийн асуудлаар Үндсэн хуулийн цэцээр дүгнэлт гаргуулсан цаад эзэн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэж хардах иргэд ч цөөнгүй байдаг.




“BONUS BOOST” BSB-д

4 цагийн өмнө