н.Батсүх: Хоёр хүүхдээ амиа алдсан гэдгийг ээж, эмээ хоёрт нь хэлж чадахгүй байна

н.Батсүх: Хоёр хүүхдээ амиа алдсан гэдгийг ээж, эмээ хоёрт нь хэлж чадахгүй байна

Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшинд хордсон байж болзошгүй 30 гаруй хүн “Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв”-д хандаад байна.

Харин дээрх иргэдээс насанд хоёр хүрсэн хүн,  хоёр, дөрвөн настай хоёр хүүхэд амиа алдаад байна. 

Энэ тухай хохирогч хүүхдүүдийн ар гэрийнхэн “Mass” телевизэд тодруулга өгөхдөө “Угаартсан ээж, эмээ хоёр нь хүүхдүүдээ ухаан оронгуутаа асуусан. Гэвч хоёр хүүхдээ амиа алдсан гэдгийг бид одоо болтол тэдэнд хэлж чадахгүй байна” гэжээ.

Видео мэдээллийн эх сурвалж: Mass телевиз