Төрсөн ахынхаа хүзүүнд нь хутгалан хөнөөсөн хэрэг гарав

Төрсөн ахынхаа хүзүүнд нь хутгалан хөнөөсөн хэрэг гарав

Дорноговь аймагт Иххэт сумын нэгдүгээр багт Хадны өвөлжөө гэх газарт хүн нас барсан байсныг малчид олж улмаар цагдаад дуудлага өгсөн байна.

Хэргийг тодруулбал, тус сумын нутагт төрсөн ах болох 41 настай Ө-г аравдугаар сарын 2-ноос 3-ныг шилжих шөнө 37 настай Б нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж амь насыг нь хохироосон байсан аж.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь төрсөн ахынхаа аминд хүрэх үедээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд хүзүүн тус газарт нэг удаа хутгалаад хэргийн газраас зугтсан байв.

Уг хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн бөгөөд хэрэгтэнг шуурхай баривчилжээ.