Дахин нэг иргэн угаарын хийнд хордож нас барсан байж болзошгүй

Дахин нэг иргэн угаарын хийнд хордож нас барсан байж болзошгүй

Өнгөрсөн бямба гарагаас ням гарагт шилжих шөнө буюу аравдугаар сарын 5-6-ны шөнө ХУД, Яармагт амьдардаг 45 настай эрэгтэй гэртээ нас барсан байна. Талийгаачийн ар гэрийнхэн "угаарын хийнд хордож амиа алдсан" гэж үзэж байгаа юм байна.

Тодруулбал, цагдаагийн алба хаагчдыг очиход талийгаач орондоо нас барсан, гэр нь маш халуун байсныг хэлж байна.

Тиймээс ар гэрийнхнийх нь зүгээс "үүрээр галаа түлээд орондоо орсныхоо дараа хордож амиа алдсан байж болзошгүй" гэж үзэж байгаа аж. Цагдаагийн алба хаагчид талийгаачийн цогцсыг ШШҮХ-д хүлээлгэн өгсөн бөгөөд шинжилгээ хийгдэж эхэлсэн байна.