БАРИМТ: “Монголд хөрөнгө оруулсан барууныхан болон Ц.Элбэгдорж нартай” ДМНН хуудасны Х.Бээжин нар Оросын даалгавраар тэмцдэг үү

БАРИМТ: “Монголд хөрөнгө оруулсан барууныхан болон Ц.Элбэгдорж нартай” ДМНН хуудасны Х.Бээжин нар Оросын даалгавраар тэмцдэг үү

Энэ долоо хоногийн Лхагва гараг /2022.05.11/-т “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд итгэл үнэмшлээ илэрхийлж байсан МУГЖ Д.Сосорбарам руу “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” гэх байгууллагын гишүүн Х.Бээжин “нунтаг зүйл” цацаж, тэрээр, “Орос байхгүйгээр Монгол улс хэзээ оршин тогтнож байсан юм”гэж мэдэгдэл нь энэ долоо хоногийн нэг чухал сэдэв байлаа.

Д.Сосорбарам тэднийг “КГБ хөлсний ажилчнаа яахаа мэддэг шүү” гэж тодорхойлсон. КГБ гэдэг нь одоогийн ОХУ-ын аюулгүй байдлын алба (ФСБ) бөгөөд Оросын тусгай албадын офицерууд болон найрсаг орнуудын тусгай албаныхныг бэлтгэдэг цэргийн бүтэц юм.

“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын улсын бүртгэлийн мэдээлэл

Харин “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын Х.Бээжин нарын гаргасан дээрх үйлдэл нь “магадгүй зарим зүйлийн учир шалтгааныг тайлж, тос, усаар нь ялгаад өглөө” гэх иргэд ч цөөнгүй байгаа юм. Учир “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ зэрэг “газар шороо” гэх үгээр лоозонддог иргэний нийгмийн байгууллагууд нь Барууны орнууд болон БНХАУ-ын хөрөнгө оруулагчдыг Монголын нийгэмд үзэн ядуулах, буруу ойлгуулах ажлыг зарим талаар хийдэг гэж хардаж болно. Иймд “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” гэх байгууллага “эх орон газар шороо” хэмээн тэмцдэг тэмцэгчид зарим Оросуудын захиалгаар Монголын хөрөнгө оруулагчдыг үргээдэг юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

-КАНАДЫН “СЕНТЕРРА ГОУЛД” КОМПАНИЙГ МОНГОЛООС ГАРАХАД Х.БЭЭЖИН, Г.УЯНГА НАР ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ БАЙВ-

Тухайлбал, Гацууртын ордын лицензийг эзэмшиж байсан Канадын “Сентерра гоулд” компани уг төслөө Сингапурын OZD ASIA PTE компанид 35 сая ам.долларт зараад 2018 онд Монголоос гарч явсан. Тэднийг ийнхүү аргаа бараад гарахад “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл”-ын Х.Бээжин нарын нөлөө их байсан байж магадгүй. Учир нь тэд “Ноён уулаа аваръя хөдөлгөөн”-өөр дамжуулж тус ордыг ухуулахгүй хэмээн олон жил тэмцсэн юм.

Эцэст нь Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа, “алтны салбарт төрийн эрх мэдлийг тогтоохоо мэдэгдэж, алтны лицензийг хориглох, гаднынхнаар биш зөвхөн монголчууд өөрсдөө олборлох асуудлыг хөндөж, “Гацуурт”-ын ордод хөрөнгө оруулагчийг нэр заан шүүмжилж байв. Улмаар Х.Баттулгын зөвлөх Г.Уянга “Гацуурт”-ын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар шүүхдэж байсан “Ноён уулаа аваръя хөдөлгөөн” ТТБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн байдаг. Ингээд “Сентерра голд” компани Гацууртын алтны ордыг ашиглаж чадахгүй, шүүмжлэлд өртөж эцэстээ уг төслөө зараад Монголоос гарсан. Харин Монгол дахь Бороо, Гацууртын алтны уурхай, ордын төслийг худалдаж авсан Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанийн хаалттай, нууцлаг байдал ямар үр дагавар авчрахыг хэн ч таашгүй гэж олон улсууд онцолж байв. Учир нь тус компанийн үйл ажиллагаа, эзэн гээд бүх зүйл нь тодорхойгүй байдаг.

-Б.ЦЭГМЭД: ФРАНЦЫГ ХӨӨЖ ГАРГАЯ, ОРОС УЛСААС ТУСЛАМЖ АВЦГААЯ-

Мөн иргэний нийгмийн нэг байгууллага болох “Босоо хөх монгол” ТББ-ын зарим гишүүд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд "Арева Майнс" компани уран олборлосны улмаас тус нутгийн хүн, мал хордож байна” хэмээн шүүмжилж, Монголоос хөөж гаргана хэмээн мэдэгддэг. Харин “Арева Майнс" компани нь Францын хөрөнгө оруулалттай компани бөгөөд “Босоо хөх монгол”-ын дарамт, шахалтаас болсон уу эцэстээ нэрээ өөрчилж “Бадрах энержи” болсон.  Мөн саяхан Б.Цэгмэд гэх иргэн мэдээлэл хийж, “Орос Украинтай дайтаж байгаа бол бид ч гэсэн Француудтай дайн хийе. Франц (Бадрах Энержи)-ыг хөөж гаргахаар жагсаал хийе. Ингэхдээ Орос улсаас тусламж авцгаая” гэж мэдэгдсэн.

Тэгвэл “газар шороо, эх орон” хэмээн лоозонддог иргэний хөдөлгөөний гишүүдэд муугаараа хэлүүлсэн, дарамтлуулсан БНХАУ-ын Монголд хөрөнгө оруулалттай компаниуд ч олон байхыг үгүйсгэхгүй. Мөн Вьетнам засварын газар, Хятад, Солонгос хоолны газруудаар эргэлддэг байсан үндсэрхэг үзэлтнүүд маань жийп хөлөглөн хөдөө орон нутгаар явж уул, уурхайн компаниуд руу хүч түрэмгийлэн дайран орж сүржин мэдэгдэл хийж, өөрсдийгөө орчин цагийн шилийн сайн эрчүүд мэтээр олон нийтэд танилцуулсаар ирсэн байдаг.

-Х.БЭЭЖИН УУЛ УУРХАЙ КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ДАРАМТАЛЖ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙВ-

Харин “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл”-ийн Х.Бээжин уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудаас их хэмжээний мөнгө дарамталж авсан гэх асуудлаар шалгагдаж байв. Тодруулбал, Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл ТББ-н тэргүүн Хастөмөрийн Бээжин бусдыг заналхийлж 78 сая төгрөгавсан нь нотлогдсон тул 2021 оны гуравдугаар сарын 24-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс 2 жилийн хорих ял авсан байдаг. Шүүхийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Мөн Х.Бээжингийн тэргүүлж байгаа  “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” фэйсбүүк хуудастаа, “монголчуудыг хагалган бутаргах, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын Ардчилсан намын зарим гишүүдийн нэр хүндийг гутаан доромжилсон мэдээллийг тогтмол нийтэлдэг. DMNN гэх facebook хуудасын зарим мэдээлэлд: 

 




Улаанбаатарт 29 градус дулаан байна

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

5 цагийн өмнө