Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтан хаягдлын даланд живж нас барсан байжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтан хаягдлын даланд живж нас барсан байжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт энэ сарын 4-ний өдөр үйлдвэрлэлийн осол гарч, 48 настай ажилтан амиа алджээ.

Тодруулбал, баяжуулах үйлдвэрийн далан хариуцсан ажилтан Ш хаягдлын даланд живсэн байдалтай нас барсан байжээ. Талийгаач гэртээ ирэхгүй байсан тул ар гэрийнхэн нь хайж ажил газарт нь очсон байна. Ингэхэд машин нь ажлынхаа хашаанд байсан гэх бөгөөд энэ үед л тус үйлдвэрийн удирдлагуудын зүгээс ажилтнаа эрэн хайж эхэлсэн аж.

Улмаар хаягдлын даланд живсэнийг нь мэдэж,  цагдаа болон онцгой байдлын газрын алба хаагчид ирж ажиллаж байж цогцсыг гаргаж авчээ. Энэ хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө