Х.Бээжин нар “өөр зүйл цацсан” эсэхийг тодруулж тэнд байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч эхэлжээ

Х.Бээжин нар “өөр зүйл цацсан” эсэхийг тодруулж тэнд байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч эхэлжээ

Энэ долоо хоногийн Лхагва гараг /2022.05.11/-т “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд итгэл үнэмшлээ илэрхийлж, үг хэлж байсан МУГЖ Д.Сосорбарам руу “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” гэх байгууллагын гишүүн Х.Бээжин нар “нунтаг зүйл” цацсан хэрэг гарсан.

Х.Бээжин энэ тухайгаа, “Орос байхгүйгээр Монгол улс хэзээ оршин тогтнож байсан юм”гэж тайлбарласан. Тэгвэл түүний үйлдлийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байгаа гэж ЦЕГ-аас мэдэгдсэн. Мөн зарим эх сурвалжууд, “Х.Бээжин нар шавжны хор цацсан байж болзошгүй. Учир нь зарим хүмүүсийн нүд, ам хорсох зэрэг шинж тэмдэг илэрч байгаа” гэж мэдээлж байгаа юм.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас тус газарт байсан зарим хүмүүсээс “Гурил байсан уу? Өөр төрлийн зүйл байсан уу” зэргээр асууж, гэрчийн мэдүүлэг авч эхлээд байгаа ажээ. Энэ талаар тус үйл явдлыг сурвалжилж байсан, сэтгүүлч н.Доржоо мэдэгдсэн байна.