ВИДЕО: Ц.Анандбазар нарт олгосон Жуковын арын газрын эзэмшлийг цуцлахыг ЗГ-аас үүрэгдсэн ч өнөөг хүртэл ажил хэрэг болохгүй байна

ВИДЕО: Ц.Анандбазар нарт олгосон Жуковын арын газрын эзэмшлийг цуцлахыг ЗГ-аас үүрэгдсэн ч өнөөг хүртэл ажил хэрэг болохгүй байна

Өнгөрөгч 2021 оны зургадугаар сарын нэгний Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Жуковын талбайн газарт ААН-үүдэд олгогдсон газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалж нийтийн эдэлбэр болгон тохижуулахыг үүрэг болгосон байдаг.

ВИДЕО:

Ингэхдээ бүр шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар асуудлыг шалгуулах боломжтой ч гэж байсан юм. Гэтэл өнөөдрийг хүртэл тус талбайн эзэмшигчээр Содмонгол группийн дөрвөн охин компани, Монголын саран ээж нийгэмлэг зэрэг таван хэсэгт хуваан хувьчилсан хэвээр байгаа аж. Иймд манай сурвалжлах алба тус асуудлыг эргэн сануулж, дахин хөндлөө.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт  Жуковын хөшөөний ард талд байрлах нийтийн эзэмшлийн талбайг Сод Монгол группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар нарын хамаарал бүхий Алханатрейд, Ньютур сафарис ХХК, Мэргэ ван ХХК, Хүрээ-Инвест гэх компаниуд Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор хэлбэрээр газар ашиглах эзэмших гэрээ хэвээр байгаа юм.

Барилга барихыг иргэд олноор эсэргүүцсэн тус газрыг ногоон байгууламж болгох үүрэг даалгаврыг анх Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт өгч байсан ч одоог хүртэл ажил хэрэг болсон нэг ч зүйл алга байгаа талаар ойр хавийн оршин суугчид бидэнд хэлж байлаа. Хэдий чихэнд чимэгтэй, сайхан шийдвэрүүд гарсаар байгаа боловч тэдгээр нь огт хэрэгжихгүй эрхтэн дархтануудын өмнө хүчгүйдэн үгүйсгэгдсээр байгааг дээрх жишээнүүд тодхон харуулна.

Энэ мэт чадваргүй шийдвэр нь огтоос хэрэгждэггүй удирдлагын хүмүүс хяналт, шаардлага тавьдаггүй улмаас тус газар одоо төмөр хашаагаар хүрээлүүлж, ухаж, сэндийчсэн байдалтай хэвээр байсаар байна. Үүнийг хэзээ хэн, бөглөж, хэзээнээс ногоон байгууламж болж, ЕС-ын шийдвэрийн биелэлт хангагдах нь бүрхэг хэвээр үлдэж байна.




Өнөөдөр бич өдөр

4 минутын өмнө