Турк улсад зорчихдоо хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хилээр нэвтрэх эрхийг хязгаарлана

Турк улсад зорчихдоо хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хилээр нэвтрэх эрхийг хязгаарлана

Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Турк улс руу визгүй зорчих болсон. Ингэхдээ хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу “180 хоногийн хугацаанд нийт 30 хүртэл хоног”-ийн хугацаатай визийн шаардлагаас чөлөөлөгддөг. 

Харин манай улсын зарим иргэн дээрх нөхцөлийг зөрчиж, 180 хоногийн хугацаанд 30-аас дээш хоног Турк улсад байж, визгүй зорчих хугацааг хэтрүүлэх тохиолдол гарч байгаа аж.

Энэ тохиолдолд Турк улсын холбогдох хууль, журмын дагуу зөрчил гаргасанд тооцож торгууль ногдуулах, тодорхой хугацаанд тус улсын хилээр нэвтрэх эрхийг хязгаарладаг болохыг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө