Тайланд улсад зохион байгуулагдаж буй “Miss Grand International 2026” тэмцээний бүртгэлд Монгол Улсын нэр дээр Amber Yuhan гэх 24 настай, хятад гаралтай мисс бүртгэгджээ. Түүний хаягийг “Улаанбаатар хот” хэмээн тэмдэглэсэн нь олон нийтийн дунд “Монгол Улсыг яагаад харь улсын иргэн төлөөлдөг юм” гэх эсэргүүцэл үүсгээд байна.
Монгол Улсад тус тэмцээний үндэсний шалгаруулалт зохиогддоггүй бөгөөд Монголыг төлөөлөх эрхийг гадаадын загварын агентлаг эзэмшдэг байна. Уг агентлаг нь монгол охидыг сонгон шалгаруулахын оронд өөрийн харьяаны гадаад моделиудыг Монголын нэр дээр шууд томилон оролцуулдаг бөгөөд 2022 онд мөн Саха (Якут) гаралтай бүсгүйг энэ шугамаар оролцуулж байжээ.