ТОДРУУЛГА: Сүүлийн долоо хоногт 546 чингэлэгт тээвэр Эрээн-Замын-Үүдийн хилээр орж иржээ

ТОДРУУЛГА: Сүүлийн долоо хоногт 546 чингэлэгт тээвэр Эрээн-Замын-Үүдийн хилээр орж иржээ

Замын-Үүд-Эрээний хилээр ачаа тээвэр нэвтрэхгүй 10 гаруй хонож байгаа гэх мэдээлэл гарсан. 

Энэ талаар Гаалийн Ерөнхий газраас тодруулахад, "Эрээний хилээр нэвтрэх чингэлэг тээврийн үйл ажиллагаа хэвийн байгаа. Өчигдөр /2022.05.18/ БНХАУ-ын тал чингэлэг болон импортын тээврийн хэрэгслийг 0 цэгт байршуулах үйл ажиллагаа хийсэн. Яг одоо талбай дээр 100 чингэлэг байна. Тодруулбал, 40 тн 52, 20 тн 48 чингэлэг бий. Гаалийн бүрдүүлэлт хийгээд гаргана" гэлээ.  

Сүүлийн долоо хоногт 546 чингэлэг тээвэрлэсэн ачааны автомашин улсын хилээр гарчээ.