ШШГЕГ харъяа эмэгтэйчүүдийн хорих ангид хоёр ихэр хүүхэд мэндэлжээ

ШШГЕГ харъяа эмэгтэйчүүдийн хорих ангид хоёр ихэр хүүхэд мэндэлжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 407 дугаар ангид хоёр ихэр хүүхэд мэндэлжээ.

Одоогоор эх, нярайн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд тэднийг “Нярай хүүхэдтэй эхчүүдийн байр”-нд асаргаанд авчээ. 

Өнөөдрийн байдлаар тус хорих ангид нийт 200 гаруй эмэгтэй хүмүүжиж байгаа бол эдгээрээс хоёр эмэгтэй 0-4 насны гурван хүүхдийн хамт байгаа аж. 

Хорих ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүд бие давхар бол ангийнхаа эмчийн хяналтад байдаг бөгөөд амаржсан эхчүүдийг “Нярай хүүхэдтэй эхчүүдийн байр”-нд хүмүүжигч нараас тусад нь байрлуулдаг. Харин хүүхэд хоёр нас хүрвэл хүүхдийг асран хамгаалагч, ар гэрт нь өгч, ээжийг хорих анги руу шилжүүлдэг байна.

Мөн түүнчлэн хүмүүжигчийн хүүхэд хоёр нас хүрсэн ч ял эдэлж буй ээж 1-12 сарын дараа суллагдах боломжтой бол хүүхэдтэйгээ хамт байж болдог аж.