Тавантолгой түлш компанид Засгийн газрын хүсэлтээр Энержи ресурс нүүрс нийлүүлдэг

Тавантолгой түлш компанид Засгийн газрын хүсэлтээр Энержи ресурс нүүрс нийлүүлдэг

Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшинд иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдол гарсаар байна. Тухайлбал, энэ сарын 4-6 өдрүүдэд 61 айл өрхийн, 122 иргэн угаарт өртөж, тэдгээрийн 56 иргэн хүлээн авах тасгаар эмчлүүлж, 39 иргэн зөвлөгөө авч, 11 иргэн хэвтэн эмчлүүлж, 6 иргэн харамсалтайгаар амиа алдсан тоон мэдээлэл байгаа юм. Энэ тоон мэдээлэл цаашид өсөх хандлагтай байна.

Харин сайжруулсан шахмал түлшинд 90 гаруй хувь нь нунтаг нүүрс, үлдсэн хэсэгт нь шохой, барьцалдуулагч цардуул зэрэг ордог гэсэн мэдээлэл байгаа юм. Харин Тавантолгой түлш компани сайжруулсан шахмал түлшний нүүрсээ “Эм Си Эс” компанийн охин компани болох Энержи ресурс компаниас авдаг байна. Энэ тухай Энержи ресурс компанийн захирал Г.Батцэнгэл өөрийн твиттер хуудастаа

“Засгийн Газрын хүсэлтийн дагуу манай компани угаасан эрчим хүчний нүүрс үнэ төлбөргүй Таван Толгой Түлш ХХК-д нийлүүлсэн. Өөрийн цахилгаан станцид ашигладаг, дотоодын цемент шохойны үйлдвэрт нийлүүлдэг мөн Хятад руу экспортод гаргаж борлуулдаг өндөр илчлэгтэй эрчим хүчний нүүрс юм” гээд дараах баримтуудыг нийтэлжээ.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө