Үндсэн хуулийн цэц 42-р тойргийн асуудлаар хуралдаж байна

Үндсэн хуулийн цэц 42-р тойргийн асуудлаар хуралдаж байна

Өнөөдөр /2019.10.09/ Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан 09:30 цагт эхэлсэн. Уг хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэх юм байна.

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Хэнтий аймгаас нэр дэвшиж сонгогдсон Д.Гантулга гишүүнээсээ өнгөрсөн онд чөлөөлөгдсөн билээ. Түүнийг өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзсэний дараа буюу өнгөрсөн оны зургаадугаар сард УИХ Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тогтоол гаргаж байв. Ингэхдээ хуулийн дагуу нөхөн сонгуулийг аравдугаар сарын эхний ням гарагт явуулахаар төлөвлөж, сонгуульд зарцуулах зардал хөрөнгийг тогтоосон юм. Харин нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй нам эвслүүд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх үед УИХ-ын тогтоол нь хууль зөрчсөн гэсэн гомдол мэдээлэл Цэцэд очсоноор асуудал үүсэж эхэлсэн байдаг. Улмаар уг мэдээллийг Цэц хянан хэлэлцэж, УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргаж байв.