Өнөөдөр “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна

Өнөөдөр “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна

Өнөөдөр /2022.05.20/ Төв цэнгэлдэх хүрээлэнд Тээврийн цагдаагийн албанаас жил бүр зохион байгуулдаг "Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн эхэлнэ.

Тус тэмцээнийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс хамтран хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал хэвшил олгох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дүрмийн мэдлэгийг олгох, түгээх, сурталчлах зорилгоор сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд зохион байгуулдаг юм.