Нүүрсний уртын тээвэр энэ сарын 25-наас, задгай тээвэр 31-ээс эхэлнэ

Нүүрсний уртын тээвэр энэ сарын 25-наас, задгай тээвэр 31-ээс эхэлнэ

Олон сараар ажил нь зогсож хүнд байдалд ороод байсан нүүрс тээврийн компаниуд болон жолооч нарын ажил эхлэхээр болжээ.

Тодруулбал, Цагаан хадны халдвар хамгааллын дэглэм сайжирч Ганц мод боомт дахь шинжилгээгээр богинын тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног эерэг тохиолдол илрээгүй тул энэ сарын 25-наас уртын тээвэр, 31-нээс задгай тээвэр эхлүүлэхээр болсон байна.

Түүнчлэн дахин эерэг тохиолдол бүртгэгдэлгүй энэ байдлаа хадгалах тохиолдолд өдөрт 400 машин татан авах саналаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Гадаад харилцааны хэлтэс, Боомтын зөвлөлөөс илэрхийлжээ.