“Траст трейд” ХХК-д ачааны цахилгаан шатны хаалганд нэг хүн хавчуулагджээ

“Траст трейд” ХХК-д ачааны цахилгаан шатны хаалганд нэг хүн хавчуулагджээ

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Траст трейд” ХХК-д ачааны цахилгаан шатны хаалганд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр/2022.05.19/ оройн 19:42 цагт хүлээн авчээ.

Уг дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 19:57 цагт очиход тус байгууллагын ажилтан Э /25 настай, эмэгтэй/ ачааны цахилгаан шатны хаалга болон 1 дүгээр давхрын тавцангийн хооронд зүүн хөлөөрөө хавчуулагдсан байсныг гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд тээвэрлэн хүргэж, жижүүр эмчид хүлээлгэн өгсөн байна.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө