Өндөршил сумын иргэд  "Малчдын зөвлөгөөн"-дөө  жинхэнэ монгол морио унаж иржээ

Өндөршил сумын иргэд "Малчдын зөвлөгөөн"-дөө жинхэнэ монгол морио унаж иржээ

Дундговь аймгийн Өндөршил сумын "Малчдын зөвлөгөөн" өнөөдөр /2022.05.20/ эхэллээ.

Зөвлөгөөнд 200 гаруй малчид оролцож буй. Уг арга хэмжээнд машин, мотоциклтой нэг ч хүн ирээгүй бөгөөд бүгд Өндөршил сумын “Шил угшил”-ын жинхэнэ монгол цусны морьдоо унаж иржээ.  

Тус сумын иргэд шил адуугаа өвөл, хавар гээд дөрвөн улирал ашиглаж хариулга, уналгын тааруулдаг байна.

Малчдын зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын дарга орлогч М.Анхбаяр, ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга Ж.Батбилэг, улсын МЭЕГ-ын ахлах мэргэжилтэн Д.Ууганбаяр, Д.Бодьсайхан, “Лантуун дохио” ТББ-ын Ид шидийн орон төслийн мэргэжилтэн нутгийн хүү У.Цэрэннадмид, “Эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян” ТББ-ын тэргүүн Д.Наранцогт нар оролцож мал, малчин хоёрт хэрэгтэй мэдээллүүдийг өгч байгаа юм.

Малчдын зөвлөгөөн маргааш эрүүл мэндийн цогц үзлэг, малчдын гар бөмбөгийн тэмцээн, даалууны тэмцээнээр үргэлжлэх аж