Говь-Алтай аймгийн 11 байгууллагын 51 үйлчилгээ “E-mongolia” системд нэвтэрлээ

Говь-Алтай аймгийн 11 байгууллагын 51 үйлчилгээ “E-mongolia” системд нэвтэрлээ

“Цахим хөгжил, харилцаа холбооны яам” болон “И-Монгол” академийн хамтарсан баг 2022 оны тав дугаар сарын 16-20-ны хооронд Говь-Алтай аймагт ажиллалаа.

Тус хамтарсан баг Говь-Алтай аймгийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, “Цахим Үндэстэн” дунд хугацааны бодлогын баримт бичгийг танилцуулж, “Цахим Алтай” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын явц, төлөвлөгөөтэй танилцаж, санал солилцсон юм.

Батлагдсан хөтөлбөрийн хүрээнд ажлын хэсэг өнөөдөр төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хөнгөн шуурхай үзүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцааг үзүүлэхийн зэрэгцээ орон нутгийн онцлогт тохируулан “Е-Mongolia”-д шинээр загварчлан хөгжүүлэх чиглэлээр асуумж судалгаа авчээ.

Мөн иргэдийн цахим ур чадварыг сайжруулах чиглэлд И-Монгол академийн баг тус аймаг сургалт зохион байгуулсан байна. Тус сургалтад насан туршийн боловсролын төвийн 20 сургагч багш, Говь-Алтай аймгийн мэдээлэл зүйн 21 багш, 338 иргэн зэрэг нийт 379 иргэн хамрагджээ. Үүний зэрэгцээ Говь-Алтай аймгийн томоохон зах худалдааны төвүүдээр төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E Mongolia” –г сурталчлан таниулах ажлыг зохион байгуулжээ.

Дээрх ажлын хүрээнд тус аймгийн нутгийн захиргааны 11 байгууллагын 51 үйлчилгээ “e-mongolia” системд нэвтэрлээ.

  • Говь-Алтай Автотээврийн төв-3
  • Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар-1
  • Говь-Алтай аймгийн БОАЖГазар-4
  • Есөнбулаг сумын ЗДТГ-12
  • Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар-3
  • Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар-3
  • Говь-Алтай аймаг Төрийн архив-16
  • Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар-1
  • Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар-6
  • Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар-1
  • Ундарга-Алтай ус суваг ААТҮГ-1

Ингэснээр “e-mongolia” систем нийт 16 аймгийн 1012 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна. Тус хамтарсан баг 2022 оны 05-р сарын 23-29 өдрүүдэд Ховд аймагт ажиллах юм.

 




Өнөөдөр луу өдөр

11 цагийн өмнө