ТАНИЛЦ: МҮХАҮТ-аас шалгаруулсан Монгол Улсын 2021 оны ТОП-100 аж ахуйн нэгж

ТАНИЛЦ: МҮХАҮТ-аас шалгаруулсан Монгол Улсын 2021 оны ТОП-100 аж ахуйн нэгж

Монгол Улсын 2021 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өнөөдөр Засгийн газар, МҮХАҮТ-аас уламжлал ёсоор хамтран танилцууллаа. 

2021 онд ТОП-100 ААН-ийн нийт төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 26 хувиар өсч 5.3 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын нийт татварын орлогын 45 хувийг бүрдүүлсэн. Борлуулалтын орлогын хэмжээ ДНБ-ий 82 хувьтай дүйцэж, ажиллагсдын тоо 8.3 мянгаар нэмэгдэж 99 мянгад хүрсэн байна.

ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг бөгөөд Монгол Улсын 2021 оны ТОП 100 ААН-ийг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ дахин тэргүүллээ. Өнгөрсөн дөрвөн жилд гуравт бичигдэж байсан "Оюу Толгой" компани энэ жил нэг байр урагшилж, ТОП-100 аж ахуйн нэгжийн хоёрт бичигдсэн бол "Эрдэнэс Тавантолгой" компани нэг байр ухарч, гуравт бичигдсэн байна.