Өнгөрсөн гуравдугаар сард мотоциклоор зорчиж яваад ор сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна

Өнгөрсөн гуравдугаар сард мотоциклоор зорчиж яваад ор сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг өнгөрсөн гуравдугаар сард онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авсан байдаг.

Иргэн Л 29 настай эрэгтэй болон 27 настай Б гэх эрэгтэй нарыг эрэн хайж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр “Эгийн гол”-оос иргэн Б-ийн цогцос олдож, улмаар иргэн Л-ийн ар гэрийн хүсэлтийн дагуу 29 настай Л-ийг анх осолдсон “Улаагчийн-Өвөр” гэдэг газраас шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.