БШУЯ: Биеийн тамирын хичээлтэй холбоотой нас барсан хүүхэд байхгүй. Нэг хүүхэд өвчний улмаас гэртээ нас барсан

БШУЯ: Биеийн тамирын хичээлтэй холбоотой нас барсан хүүхэд байхгүй. Нэг хүүхэд өвчний улмаас гэртээ нас барсан

Цахим сүлжээнд биеийн тамирын хичээлд амны хаалттай гүйснээс нэг сурагч нас барж, нэг хүүхэд биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлэл гарсантай холбогдуулан БШУЯ-аас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Буянтогтох, "Энэ мэдээлэл гарсантай холбоотой өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх сургуулиуд руу холбогдож мэдээлэл авсан. Биеийн тамирын хичээлтэй холбоотой нас барсан тохиолдол огт бүртгэгдээгүй. Харин энэ тавдугаар сарын 13-ны өдөр аравдугаар ангийн сурагч гэртээ нас барсан тохиолдол гарсан” гэлээ.