Дайныг дэмжиж Ялалтын баярт оролцсон гэх шүүмжлэлд өртсөн Б.Дэлгэрбаярыг НСУГ-ын дарга О.Анхбаяр хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ

Дайныг дэмжиж Ялалтын баярт оролцсон гэх шүүмжлэлд өртсөн Б.Дэлгэрбаярыг НСУГ-ын дарга О.Анхбаяр хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ

Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин, МУСТА Б.Дэлгэрбаяр ОХУ-д Ялалтын баяр болон Олон улсын дуулаачдын 11 дэх уралдаанд амжилттай оролцоод ирсэн билээ.

Харин түүнийг дээрх уралдаанаас гранпри шагнал хүртсэнд баяр хүргэх олон байсан. Үүний зэрэгцээ ОХУ-д Ялалтын баярт оролцсонг нь ч шүүмжлэх хүн олон байсан юм. Учир нь ОХУ, Украины асуудал хурцадмал байгаа энэ үед Ялалтын баярт оролцох нь дайныг дэмжсэн үйлдэл болно хэмээн шүүмжилсэн. Мөн  Монгол Улсын Филармони улсын байгууллага атал дайны нөхцөл байдалтай байгаа улс руу дуучнаа явуулж, дайныг дэмжлээ хэмээж байсан юм. 

Тэгвэл дуучин Б.Дэлгэрбаярыг Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ нь олны анхаарлыг татаж, дээрх шүүмжлэлийг давтав. 

Ташрамд өгүүлэхэд, О.Анхбаяр нь энэ оны гуравдугаар сард Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар томилогдсон нэгэн юм.