Эх үрсийн баярт зориулсан “Ирээдүй өөд итгэл хайрлая” тоглолтод очсон хүүхэд бүрт бэлэг өгч, азтан шалгаруулна

Эх үрсийн баярт зориулсан “Ирээдүй өөд итгэл хайрлая” тоглолтод очсон хүүхэд бүрт бэлэг өгч, азтан шалгаруулна

Эх үрсийн баярт зориулсан “Ирээдүй өөд итгэл хайрлая” тоглолтыг хоёр дахь жилдээ зохион байгуулагдахаар боллоо. 

“Ирээдүй өөд итгэл хайрлая” төслийн зохион байгуулагчид, “Тоглолтын зорилго нь хүүхэд багачууд, тэр дундаа зорилтод бүлгийн хүүхдүүдийг баярлуулах юм. Энэ үеэр Нийслэлийн дүүрэг тус бүрээс шалгарсан шилдэг 30 хүүхдэд ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал, бэлгийг гардуулна. Түүнчлэн тоглолт гурван хэсгээс бүрдэх бөгөөд "Хүүхдийн төлөө ЗА" гэж хэлж, уран бүтээлээ туурвидаг үе үеийн уран бүтээлчид нэгэн тайзнаа чуулна. Энэ тоглолт нь бүх насныханд зориулагдсан гэдгийг" тодотголоо.

Тоглолт 2022 оны тавдугаар сарын 31-нд "UB palace"-ийн концертын их танхимд болно.

Тоглолтын үнэ 25 мянган төгрөг бөгөөд ирсэн хүүхэд бүр бэлэгтэй. Түүнчлэн билет дээрх хамтрагч есөн байгууллагын бараа, бүтээгдэхүүнээс жилийн турш хөнгөлөлттэй авах боломжтой.

"Ирээдүй өөд итгэл хайрлая" тоглолтод:

  • Монгол Улсын гавьяат жүжигчин  Б.Туяа
  • Хүүхдийн элч дуучин A cool
  • Хүүндийн элч дуучн Ноён Бондгор
  • "Харш" хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Баасандорж,
  • Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг охины хамт,
  • Соёлын тэргүүний ажилтан, дуучин В.Баттулга охин Дуулимтайгаа,
  • Б.Бат-Энэрэл,
  • Энжи,
  • Дижитал, Ice top, Лууяа, "Хадгаа цирк" зэрэг зэрэг 40 гаруй уран бүтээлчид дөрвөн цагийн турш эцэг эх, хүүхэд багачууддаа уран бүтээлээ хүргэнэ.

Мөн тоглолтод Монгол Улсын Гавьяат жүжигчин А.Цэгмэд урилгаар оролцож, хүүхэд багачуудтайгаа зураг татуулж, дуулж бүжиглэхийн зэрэгцээ супер азтаны шагналыг гардуулна.

Тоглолт үе үеийн хамтлаг дуучдын сонирхолтой үзүүлбэрээс гадна олон сонирхолтой бэлгээр дүүрэн байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.

Тухайлбал, Супер азтан Туркийн Истанбул-Анталяа хотоор 100 хувь үнэ төлбөргүй аялах, 4.850.000 төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгээр шагнуулна.

Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгч Эхлэл, Ялгуун брэндийн онцгой бэлгүүдээс гадна "Амжилт" академи, "Happy education" боловсролын төвд зуны гурван сар үнэ төлбөргүй суралцах эрх зэрэг 20 гаруй азтаныг тодруулж, бэлэг өгөх аж.

Тасалбарыг "UB palace"-ийн касс болон 94115171, 80525171 дугааруудаар худалдаалагдаж байна.