БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл энэ сарын 26-нд цахимаар явагдахаар боллоо.
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системээр 2022 оны тавдугаар сарын 26-ны өдөр явагдах бөгөөд системийг 09:00 цагт нээж, бүртгэх квот дуусмагц бүртгэл автоматаар хаагдана.
Цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг бүртгэл эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу 2022 оны тавдугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудас /hudulmur-halamj.gov.mn, monkor.net/ фэйсбүүк пэйжид байршуулна. Шалгалт өгөх хуваарийг 2022 оны наймдугаар сарын 8-ны өдөр зарлаж, найм дугаар сарын 22-ноос ес дүгээр сарын 27 хооронд авахаар болжээ.
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар