ШУУРХАЙ: Эрдэнэт үйлдвэрийн ажилтан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ завинаас унажээ

ШУУРХАЙ: Эрдэнэт үйлдвэрийн ажилтан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ завинаас унажээ

Өчигдөр /2022.05.22/ "Эрдэнэт" үйлдвэрийн 11 ажилчин Булган аймгийн Тэшиг суманд завиар Эгийн голыг гаталж байх үеэрээ нэг нь осолдож амь насаа алдсан байж болзошгүй хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл тус осол гарсан даруйд тус аймгийн онцгой байдлын газарт дуудлага мэдээлэл өгч эрэн хайж эхэлсэн байна.

Тодруулбал, Булган аймаг, Тэшиг сум. Далан багийн “Эмээлчир” гэдэг газар “Эгийн гол”-ын усанд иргэн Ц 36 настай, эрэгтэй, Орхон аймгийн харьяат усанд осолдсон бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 250 км замыг туулан мөн өдрийн 23:22 цагт осол болсон газар очиж, одоог хүртэл эрэн хайх ажиллагааг явуулж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээллээр, “Усанд осолдож амиа алдсан байж болзошгүй залуу тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд завинаас унасан шланкыг авах гэж байгаад унасан” гэв.