Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүд 10 сумын эмнэлгийг автомашинаар хангажээ

Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүд 10 сумын эмнэлгийг автомашинаар хангажээ

Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүд сумдын Эрүүл мэндийн төвийг түргэн тусламжийн машинаар хангаж, хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэхээр ажиллаж буй.

Энэ хүрээнд улсын төсвөөс Бат-Өлзий, Сант, Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Тарагт, Баян-Өндөр, Хархорин, Гучин-Ус, Богд сумын эмнэлгийг “Тоёото Пробокс” маркийн суудлын автомашинаар хангалаа

“Оны эхэнд 35 сая байсан пургон одоо 57 сая болсон учраас хүртээмжээ бодоод суудлын автомашин авлаа. Гэхдээ 2016 оноос хойш үйлдвэрлэсэн, Монголд сая орж ирсэн, fulltime-тай машин учраас алсын дуудлагад явах боломжтой” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлсэн байна. Дээрх сумдууд 3-12 мянган хүн амтай ба нийт иргэдийн 70 гаруй хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээг тогтмол авдаг байна. 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө