Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, “Хилэм” нуурын тогтоол усанд 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас өчигдөр ОБЕГ-д ханджээ. Тус дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 28 км замыг туулан 12:56 цагт очиж, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн М /56 настай, эрэгтэй/-ын цогцсыг “Хилэм” нуурын усны мандал /эргээс 2 метрт/-д хөвж байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
