Монгол Улсын Засгийн газрын "Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 2021 оны 43 дугаар тогтоол үндсэн үйл ажиллагаатай холбоотой, зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, төсөл, арга хэмжээг тэвчиж, зардлыг гаргахгүй байх даалгасан байдаг.
Гэтэл Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн онд 90.4 сая төгрөгийн үргүй зардал гаргажээ. Тодруулбал, тус банк нь зочид төлөөлөгчдийн зардалд 9.1 сая төгрөг, баяр ёслол, арга хэмжээний зардалд 22.5 сая төгрөг, спорт арга хэмжээний зардалд 12.3 сая төгрөг, хэвлэл мэдээллийн зардалд 46.4 төгрөг нийт 90.4 сая төгрөгийн үргүй зардал гаргасан нь шалгалтаар илэрчээ.
Мөн ажлаас чөлөөлөгдсөн 14 ажилтанд 192 сая төгрөгийн тэтгэмж, ажилтнуудад 98 сая төгрөгийн эрүүл мэндийн халамж олгосон байна.
Ташрамд өгүүлэхэд, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Н.Мандуулыг 2021 оны наймдугаар сард томилсон байдаг. Тэгэхээр дээрх үргүй зардлыг Н.Мандуулыг томилохоос өмнө гаргаж байсан гэсэн үг юм.